Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа цагдаагийн а/а Э.Бямбадэлгэр а/а Г.Батмөнх нар нь.Баянгол дүүргийн 13-р хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 20-р байрны дээвэр дээрээс нэг хүн амиа хорлох гэж байна гэсэн мэдээллийг иргэдээс хүлээн авч шуурхай шалгаж уг этгээдийг аман хэлэлцээрийн аргаар тайвшруулан эрдэнэт хүний амь насыг нь аварчээ.