Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Мөнхийн үсэг ХХК " арван жилийн ойн баяраа тохиолдуулан "Аз хур" номын дэлгүүртээ зарагдаж буй номондоо 30-80%-ийн бодит хямдрал зарлаж номонд дуртай залуусдаа бэлэг барилаа. Хоёр өдрийн турш номын дэлгүүр хүмүүсийн хөлд дарагдаж, уртаас урт дараалал үүссэн байсан нь сүүлийн үед залуус ном их унших болсныг харуулж байгаа юм.
Тэгвэл маргаашнаас номын хямдралын буухиа Интерном их дэлгүүрт үргэлжлэх юм. Тус хямдралаас 5-50 хувийн хямдралтай номыг худалдах ажээ.
М.Болор