УИХ-ын гишүүн М.Зоригт Азийн хөгжлийн банкны төлөөлөгчтэй уулзлаа. Энэ үеэр Азийн хөгжлийн банкнаас Бичигт чиглэлийн зам барилгын ажлыг гүйцэтгэх тухай Ажлын хэсэг ирэх гуравдугаар сард ирж ажиллан, шаардлагатай судалгаа, мэдээлэл, бичиг баримтыг бүрдүүлэхээр болсноо дуулгасан юм. Ингэснээр 2015 оны 10 дугаар сард гэрээ байгуулахаар хэлэлцэж тогтлоо. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт - Бичигт чиглэлийн хатуу авто зам, Тухайн чиглэл дэх Асгат, Эрдэнэцагаан сумд уруу салан орох зам, Баруун-Урт сумын гаднах тойрог зам, Мөн Бичигт боомт дахь шалган нэвтрүүлэх объектуудын инженерийн шугам сүлээний ажил гүйцэтгэгдэх юм.