Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив. Мөн Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Иргэд аль ч номын санд үйлчлүүлж болно” гэсэн санал гаргасан нь “унав”. Мөн хуралдаанаар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгууллаа. Тус Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг томилсон. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ажиллахаар боллоо.