“Пиротехникийн хэрэгсэл” нэгдсэн арга хэмжээг арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд Улаантбаатар хотын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэ нь шинэ жилийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгслийг хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилготой..
Энэ хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, пиротехникийн хэрэгслээр үйлчилдэг аж ахуй нэгжүүдийг оролцуулан уулзалт зохион байгуулж, пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих юм. Мөн худалдааны төв, зах, дэлгүүр, гудамж талбайд тавих хяналтыг эрчимжүүлж, үүнийг борлуулах явдлыг таслан зогсоож, зөрчил илэрсэн тохиолдолд худалдан борлуулсан пиротехникийн хэрэгслийг хураан авах ажиллагааг зохион байгуулах ажээ.
М.Болор