Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шинэчлэлийн бодлогын хүрээнд хуучнаар ЭМЯ-наас энэ онд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн дөрвөн машин өгөхөөр болжээ. Оны эхээр тус эмнэлэгт түргэн тусламжийн бүрэн тоноглосон хоёр автомашин хүлээлгэн өгсөн бол үлдсэнийг нь уржигдар олгосон аж. Шинэ машинуудаа хүлээж авах ёслолын үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Цэндсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга, Яаралтай тусламжийн тасгийн хамт олон оролцсон бөгөөд олон жил үр бүтээлтэй ажилласан жолооч Ж,Хүрэлбаатар, В.Цэрэн нарт түлхүүрийг нь гардуулжээ. Ингэснээр тус аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд гарах зургаан автомашинтай болж байгаа юм байна.