2014 оны арванхоёрдугаар сарын 04-10-ны өдрийн хооронд Гэмтэл согог, судлалын үндэсний төвд (ГССҮТ)-д нийт 1430 хүн хандсан байна. Үүнээс 63.3 хувийг эрэгтэйчүүд, 23.7 хувийг 0-15 насны хүүхдүүд, 40 хувийг СХД, БЗД-ийн иргэд тус тус эзэлж байна.
Нийт өвчлөгсөдийн 38 хувь нь санамсаргүй унах, хальт гишгэх, хальтирч унаснаас хөлөө гэмтээснээс болж хандсан бол 15 хувь нь зам, тээврийн ослын, 19 хувь нь хүчирхийллийн шалтгаантайгаар гэмтэж бэртжээ.
М.Болор