Энэ сарын 9-ний өдөр Шанхайд "Хятадын хил дамнасан цахим худалдааны, жижиглэнгийн худалдааны, экспортын аж үйлдвэрийн, авто машины эд ангийн төрлийн, хөгжлийн тайлан" нийтлэгдлээ. “eBay” Хятадын автомашины бизнесийн хөгжлийн захирал Пантао “Авто машины эд ангийн бизнес эрхлэгчид өөрчлөлт хийж байна,. Авто машины эд анги ч нэмэгдлийн нөөц хүчтэй байж Хятадын хил дамнасан цахим худалдааны жижиглэнгийн худалдааны экспортын хөгжлийг ахиулах шинэ хөдөлгөгч хүчин болох боломж их байна “ гэжээ.
Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны Нэгээс зургадугаар сард Хятадын авто машины эд ангийн экспортын нийт өртөг 23 тэрбум 470 сая ам долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 10.2 хувиар нэмэгджээ. Уг тайланд 2014 оны эхний хагас жилд машины эд ангийн экспортын нийт хэмжээ Хятадын хил дамнасан жижиглэнгийн худалдааны жагсаалтын 4-рт орж байна.
Хятад улс Америк, Австрали, Их Британи, Герман зэрэг дөрвөн оронд хамгийн ихээр машины эд анги экспортолжээ.
М.Болор
Эх сурвалж mongol.crn.cn