2014 оны Нобелийн физик, хими, биологи, анагаах ухаан, утга зохиол, эдийн засгийн шагнал гардуулах ёслол энэ 10-ны өдөр Шведийн нийслэл Стокгольмд болов. Ёслолд 11 шагналын эзэд оролцсон юм.
Нобелийн сангийн ерөнхийлөгч Карл Хенрик Хелдин шагналын эзэд өөрийнхөө нэр нөлөөний дагуу шинжлэх ухааны чухал чанар, судалгаагаар дамжуулан асуудлыг шийдвэрлэж чадахыг хүмүүст ойлгуулах ёстой. Түүнчлэн залуусын хүмүүжилд анхаарал хандуулж, тэдэнтэй амжилтын үр бүтээлээ хуваалцахыг тэдэнд хүссэн юм.
Энэ оны шагналын мөнгө нь 8 сая крон буюу нэг сая 110 мянган ам доллар юм.
1901-2014 онд Нобелийн энх тайвны шагналыг 16 эмэгтэй хүртсэн байдгаас Ю. Малала хамгийн залуу Нобельтон боллоо.
М.Болор