Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчмын цахилгаан эрчим хүчний хүчдэлийн түвшинг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрчим хүчний яамны захиалгаар ирэх онд хийгдэж дуусгах төлөвлөгөөтэй 35/6 кВ-ын Баянхошуу дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд “35 кВ-ын агаарын шугамыг 2 хэлхээ болгох” ажил хийгдэх тул дараах газруудад оршин суугчид цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ хуваарийн дагуу түр зохицуулах арга хэмжээ авна. Үүнд,
1. 2014 оны 12 дугаар сарын 12-ны Баасан гарагийн 12-16 цагийн хооронд Зээлийн 1-5, Зээлийн задгай;
2. 2014 оны 12 дугаар сарын 16-ны Мягмар гарагийн 11-16 цагийн хооронд 9, 10, 11, 24, 25-р хороо Баянхошуу, Баруун, Зүүн салаа, Баян-Уул, Монлаа орчимд.