Улаанбаатар хотын цагдаагийн газраас өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотод 2014 оны эхний 11 сарын байдлаар бүртгэгдсэн 550 гэмт хэрэгт 570 хүүхэд холбогдож, гэмт хэргийн улмаас 867 хүүхэд хохирсон байна.
Эдгээрийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг 9,8 хувиар, холбогдогч 5,4 хувиар хохирогч 5,9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.
М.Болорцэцэг