Монгол Улс хорт хавдар, элэгний вирусийн халдвараар дэлхийд тэргүүлдэг. Элэгний С вирус нь хорт хавдар, хатуурлын үндсэн шалтгаан болдог. Гэтэл манай улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэнэ. Элэгний өвчнөөр жилдээ 2400-2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын хоёрдугаарт орж байна. Иймээс Эрүүл мэнд, спортын дэд сайд Ж.Амарсанаа “Монгол Улсад элэгний С вирусийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төсөл боловсруулж, элэгний чиглэлээр мэргэшсэн эмч, судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэгвэл хөтөлбөрийн төслөө Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад өргөн барилаа.
Дашрамд дурдахад, С вирусийн эсрэг эмийн судалгаа 2000 оны эхэн үеэс хурдацтай хөгжиж, 2010 оноос шинэ эмүүд эмчилгээнд нэвтрээд байна.