Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Овооттолгой ордод үйл ажиллагаа явуулдаг “SouthGobi Resources” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Росс Троманс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн талаар marketwatch.com цахим хуудсанд бичжээ. Гэхдээ тэрбээр энэ оныг дуустал компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах гэнэ. Түүний оронд С.Энх-Амгаланг томилсон байна.
С.Энх-Амгалан нь өнгөрсөн оны долдугаар сараас “SouthGobi Resources”-ийн охин компани “SouthGobi Sands”-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын алба хашиж байжээ. Мөн үүнээс өмнө Монголын “Newcom” группийн “Clean Energy” компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан туршлагатай аж.
Ц.Болор