Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Rio Tinto”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Жан Себастиан Жактай уулзсан талаар өнгөрсөн баасан гаригт “Bloomberg” дамжуулав. Уулзалт үр дүнтэй болсон талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж ярьжээ. Энэ үеэр Ерөнхий сайд эдийн засгийн хүндрэлээс гарахад анхаарахаа мэдэгдсэн байна.
Жан Себастиан Жак мөн өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын сайд М.Энхсайхантай (“Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн хэлэлцээр хийх үүрэг хүлээгээд буй) уулзахаар төлөвлөснийг дээрх цахим хуудсанд тэмдэглэсэн байв.
Ц.Болор