Энэ сарын 14-с 15-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1185 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 33 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар гурван хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг хоёр, хүчиндэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 12, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг ес, залилан мэхлэх гэмт хэрэг нэг, зам тээврийн хэрэг 11, осол 13 гарч 26 хүн гэмтэж 1 хүн нас барсан байна.
М.Болор