Дорноговь аймаг хүүхдийн эндэгдлийн хувь хэмжээгээрээ улсын дундаж түвшинд байна.
Харин хүүхдийн эндэгдэл тууштай буурахгүй байгаад дүгнэлт хийж эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмч, сувилагч, эх баригч нарын боловсон хүчний тоог хангалттай нэмэгдүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, мэдлэг чадвар, хариуцлага сахилгыг дээшлүүлэх,цалин хөлс, ажиллах нөхцлийг сайжруулах шаардлага байгааг албаныхан онцолж байна. Нөгөөтэйгүүр аймгийн төрөх эмнэлгийн барилгыг нэн түрүүнд ашиглалтад оруулах, эх хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах нь эрүүл мэндийн салбарын ирэх оны ажлын гол зорилт болжээ.