Ховд аймгийн Боловсролын газар Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, ажилтан нэг бүрийг онлайн мэдээллийн сантай болгож, 2014-2015 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 17842 хүүхэд суралцаж, суурь боловсролын хамран сургалт 86,82 хувь, сургуулийн өмнөх боловсролд 6493 хүүхэд хамрагдаж, хамралт 83,6 хувь хүрч өмнөх оноос 3,2 хувиар өсчээ.
“Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд “Багш солилцоо-1, 2” арга хэмжээнд нийт 20 багш оролцож, Монтессорийн арга зүйгээр цэцэрлэгийн багш нарыг солилцуулан ажиллуулж, БНСУ-дхоёр 2 багш, нийслэлийн 23 дугаар бүрэн дунд сургуульд аймгийн төвийн Жаргалант сумын 10 багшийг солилцооны хөтөлбөрт тус тус хамруулсан байна.