Аргын тооллын арванхоёрдугаар сарын 16, Ангараг гариг. Билгийн тооллын 25, Тугчин одтой, цагаагчин тахиа өдөр.
Өдрийн наран 08.45 цагт мандан, 17.05 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүш- тэй. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвл өгөөн хийх, бөө, удганы үйл хийх, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.