Хүнс, хөдөө аж ахуйн яам 90 жилийнхээ ойг тохиолдуулан Дэлхийн банкны олон улсын санхүүгийн корпорац, Монголбанктай хамтран өчигдөр “Хөдөө аж ахуйн санх үүжилтийн шинэ арга, хэрэгсл үүд” сэдэвт зөвл өг өөн зохион байгуулав. Уг үйл ажиллагааны зорилго нь тус салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлогын сул тал, цаашдын нөхц өл байдлын талаар хэлэлцэн санхүүжилтийн шинэ арга олоход чиглэжээ. Хөдөө аж ахуйн салбар өдгөө манай дотоодын нийт бүтээгдэхүүний 15.9, экспортын орлогын 12.5, нийт ажиллах хүчний 33.5 хувийг бүрдүүлж буй. Манай улс уг салбарт түшиглэн, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэх, органик хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэх, түүхий эд боловсруулан экспортлох бүрэн боломжтой. Үүний тулд зөв бодлогоор дэмжих ёстой гэж хэлэлцүүлгийн үеэр онцлов.
“Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид Засгийн газраас хөнгөлөлттэй зээл, урамшуулал өгч байгаа. Одоо Засгийн газрын зээл, тусламжийг тодорхой түвшинд барьж, арилжааны банк, олон улсын санх үүгийн байгууллагуудыг түлх үү оролцуулах цаг болсон. Малчид, тариаланчид, ногоочид гээд харилцагч бүрт тохирсон зээл хэрэгтэй. Мөн даатгал, лизингийг хөдөө аж ахуйд хэрхэн бий болгох, ямар боломж, гарц байгааг тогтоомоор байна. Хамгийн гол нь төр бодлогоо зөв тогтвортой байлгах хэрэгтэй” гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хэллээ.
Ч.МӨНХ