Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан.
Цагийн хуваарийг 08-20 цаг болгон өөрчилсөн бол замын бүсчлэлийг өвөл, зуны улирлаар ангилан өөрчлөлт орууллаа.
Тухайлбал, өвлийн улирлын бүсчлэлийг аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ны хүртэл тогтоож, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлсөн юм.
Шинэ бүсчлэлээр өвлийн улиралд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дугаарын хязгаарлалтаас бүрэн чөлөөлөгдөж, Тасганы овоогоос хойших зам, Хорооллын “Бичил”-ийн арын зам, “Долоон буудал”-аас 32-ын тойрог, Дарь эхийн уулзвараас хойш Дамба, Бэлхийн уулзвар хүртэлх зам, Цайзаас Оффицеруудын ордон, КТМС-ийн чиглэлийн замууд дугаар хязгаарлалтаас чөлөөлөгдлөө.
Жолооч нар дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл дээрх замуудаар аль ч цагт замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
М.Болор