БНХАУ-ын Хайнань мужид энэ сарын 11-13-нд Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, Герман, Англи, Канад, Швед тэрг үүтэй 26 орны 184 тамирчин оюун ухаанаа уралдууллаа. 23 дахь удаагийн тэмцээнд харааны, сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрл өөр насанд хүрэгчид болон дунд насны ангилалд тамирчид 60 медалийн төл өө өрсөлджээ. Монголын оюун ухааны академийн 13 тамирчин 29 медаль хүртэж, оноогоороо хоёрдугаар байрт шалгарсан байна. Дэлхийн 17 дээд амжилтын 14-ийг эзэмшдэг манай 13-16 насны тамирчид авах боломжит 30 медалийн 22-ыг хүртжээ. Энэ ангилалд нийлбэр дүнгээр Э.Энхм өнх аваргын цом хүртэж, гуравдугаар байрт их мастер Ц.Бат-Эрдэнэ, Э.Пүрэвжав нар шалгарав.
Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны ерөнхийлөгч Тони Бузан “Хүний тархи нэг багц хөзрийг 30 секундээс бага хугацаанд цээжлэн, алдаагүй хэлэх боломжгүй гэж үздэг нейрологичдын буруу байсныг Э.Энхмөнх хэмээх авьяаслаг хүү баталлаа” хэмээжээ. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн их мастер Ө.Сэнгэсамдан нийлбэр оноогоороо гуравдугаарт шалгарч, хамгийн өндөр цол болох Ой тогтоолтын олон улсын их мастерын болзол хангажээ. Тэрбээр дэлхийн ой тогтоолтын 3000 гаруй тамирчнаас чансаагаараа зургадугаарт бичигдлээ.
Б.ДӨЛ