Зүүн Хүрээ Дашчойлон хийдээс Гэмтэл согог судлалын Үндэсний төвд есөн сая гаруй төгрөгийн үнэ бүхий ясны мэс заслын багаж өнөөдөр бэлэглэлээ.
Тус хийдийн зүгээс сүсэгтэн олны хандивын мөнгөөр ийнхүү буяны ажил хийж байгаа аж.
Мөн өөр олон буяны ажлыг хийх болно гэдгээ хийдийнхэн хэлж байлаа. Сүсэгтэн олны буянаар гэмтлийн эмнэлэгт мэс ажилбар хийхэд шаардлагатай багаж дутмаг, хуучирсан байдаг гэдгийг судалж үзээд энэхүү багажуудыг ХБНГУ-аас захиалж авчирчээ.
Энэ үеэр Дашчойлон хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав “Гэмтэл гэдэг бол маш түргэн тусламж авах шаардлагатай өвчин. Бидний бэлэглэж буй багажийг өвдөж шаналсан улсын зовлонг түргэн гэтэлгэх үйлсдээ ашиглаарай” гэлээ.
М.Болорцэцэг