Улаанбаатар хотын Нийгэм, Эдийн засаг, хүний нөөцийн “Соёмбо” удирдлагын академийн Дархан дахь салбар сургуулийн оюутнууд “Хогоо хаяхгүй байж Хотоо цэвэрхэн байлгая” уриан дор хүмүүнлэгийн ажлыг зохион явуулав.
Тус сургуулийн төгсөх ангийн оюутнууд уг ажлыг аймгийн Шуудан холбооны газар, Еvergood салон, иргэн н.Долгоржав нартай хамтран зохион байгууллаа. Энэ удаа иргэдийн өдөр бүр цэвэр орчинд амьдрах бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа НААҮГ-ийн ажилтнуудыг хамруулж өглөөний цайгаар дайлж өөрсдийн гарын бэлгийг гардуулав. Мөн үеэр сэтгэлийн дэм тусламж нэн шаардлагатай байгаа зорилтот бүлгийн 30 хүүхэд, 25 иргэнд хандив, дэмжлэг үзүүлж ээ. Тус сургуулийн оюутнууд цаашид ч энэ мэт хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулна гэв.