Өнөөгийн нийгмийн нэг сэтгэл түгшээсэн асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл.
Улаанбаатар хотын цагдаагийн газраас энэ асуудлыг шийдвэрлэх алхам хийж хэлтэс байгуулан, түр хамгаалах байртай болж, хохирогч иргэдийг түр байруулаад жил гаруй хугацаа болж байгаа юм байна. Өдөрт дунджаар 80 гаруй дуудлага мэдээлэл хүлээж авч ажилладаг тус байранд одоогийн байдлаар 13-н эх хүүхдүүд байрлаж байгаа юм байна.
Хүйтний эрч чангарсан энэ үеэр ахдаа, нөхөртөө хөөгдсөн, олон удаа зодуулсан, хойт аав ээждээ зодуулж байнгын дарамтнаас нь дайжсан гээд янз бүрийн зовлон шалтгаантай хүмүүс хот хөдөөгөөс ирж байрладаг байна.Энд голдуу бага насны хүүхдүүд ээжтэйгээ ирсэн нь сэтгэл эмзэглүүлмээр.
Тэдэнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид, сэтгэл зүйчид туслаж дэмжин зөвлөгөө өгч ажилладаг юм байна.
Цагдаагийн ерөнхий газар
М.Болор