Хойд туйл болоод эргэн тойрных нь хуурай газар, арлууд нь газар зүйн үүднээс Гренландтай холбоотой, тиймээс энэ бүс нутаг Гренландын адил Дани улсын газар нутгийн салшгүй хэсэг юм гэсэн утга бүхий өргөх бичгийг тус улсын Засгийн газраас НҮБ-д илгээжээ. ОХУ, Канад мөн иймэрхүү үндэслэлээр тус байгууллагад хандаад байгаа. Эдгээр улсын булаалдаж буй гол газар нь Хойд мөсөн далайг хоёр хэсэгт хуваадаг, усан дор орших 1800 км урт Ломоносовын нуруу юм.
Хойд туйлыг эзэмших хүсэлтэй Норвеги, АНУ зэрэг бусад орны саналаар эл асуудлыг шийдвэрлэж, маргааныг таслах 21 гишүүнтэй тусгай хороог НҮБ-аас томилсон. Тэд эцсийн дүгнэлтээ ирэх хоёрдугаар сарын сүүлчээр танилцуулах бололтой.