2016 оны зуны олимпийг зохион байгуулах Бразилийн Рио-де-Жанейро хотын эрэг орчмоос антибиотикт тэсвэртэй, мэргэжилтнүүдийн “супер” хэмээн нэрийддэг бактер илэрсэн байна. Голдуу эмнэлгийн хог хаягдлаас олддог, KPC хэмээх хүчтэй энзим ялгаруулдаг уг бактер олимпийн далбаат завины болон виндсёрфингийн уралдаан болох Гуанабара эргийн Фламенго нэртэй наран шарлагын газраас хамгийн их илэрчээ. 10 сая хүнтэй Рио-де-Жанейро хотын муу усны сувгаас ялгардаг бохирын 70-аад хувийг далайд цутгадаг аж. Олимпийн наадмыг зохион байгуулахын тулд эрэг орчмынхоо 80 хувийг цэвэрлэнэ гэж Бразилийн эрх баригчид амласан юм. Харин ийм бактер илэрсэн нь тэд амласнаа биелүүлээгүйг харуулав.