Дэлхийн хэмжээнд бүртгэгддэг, авто замын онц ноцтой 10 осол тутмын нэг нь согтууруулах ундаатай холбоотой байдаг байна. ДЭМБ-ын тооцоонд үндэслэн Германд төвтэй, үндэстэн дамнасан “Allianz” даатгалын компанийн хийсэн судалгаагаар ийм хэргийн дийлэнх нь буюу тавны нэг нь Зүүн Европ, Төв Азид гардаг аж. Үүнийг улс улсаар нь тооцвол Беларусь 51.4, Литва 48.2, Венесуэл 47.1 хувийн үзүүлэлтээр жагсаалтыг тэргүүлсэн байна.
Харин манай улс 20.7 хувиар Азидаа хамгийн муу дүнтэй гарчээ. Өөрөөр хэлбэл, манай улсад гардаг зам, тээврийн ослын 20 хувь нь согтууруулах ундаатай холбоотой, зорчигч юм уу, жолоочийн хэн нэг нь согтуу байснаас осол гардаг гэсэн үг. Гэтэл хүн амаараа дэлхийд тэргүүлдэг, манай урд хөршийн хувьд энэ тоо 13.3, Энэтхэгт 17.6, Өмнөд Солонгост 14.6, манай хойд хөршид 16 хувьтай байна.
Г.ДУЛАМ