Улсын их хурлын хаврын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг баталсан. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
Хууль хэрэгжихтэй холбогдуулан 2015 онд хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийг нэвтрүүлэх, олон улсын санхүүгийн тайлагналтанд шаардлагатай COFOG.GFS зэрэг кодуудыг Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн системд оруулан, шинэ дансны төлөвлөгөөг нэвтрүүлэх болсон. Хуулийг хэрэгжүүлэх байгууллагуудад “шилэн данс”-ны талаар мэдлэг мэдээллийг хүртээмжтэй өгөх зорилгоор Сангийн яамны зүгээс аймгуудад сургалт явуулж байна. Уг сургалт Дорнод аймагт энэ сарын 15-16-ны өдрүүдэд боллоо. Сургалтанд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон орон нутгийн төсөвт байгууллагуудын дарга,нягтлан бодогчид хамрагдсан байна.