ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд Сантехникч, Бетон-арматурчин, Засал чимэглэлчин мэргэжлээр арванхоёрдугаар сарын байдлаар нийт 104 хүмүүжигчмэргэжлийн үнэмлэх, зэрэг олгох таван сарын хугацаатай сургалтад хамрагдаж байна.
Мөн Цагдан хорих 461 дүгээр ангид 15 хүмүүжигч тогооч мэргэжлээр суралцаж, “Чадамжийн гэрчилгээ” авахад бэлэн болжээ.
Түүнчлэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс орон нутаг дахь хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадад дээрх төрөл, мэргэжлийн багц сургалтуудыг зохион байгуулж байгаа юм байна.
М.Болор