Төсвийн байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 2014 оны төсвийн тодотголын тухайд Улсын Их Хурлын байнгын хороод өчигдөр /2014.12.17/ хуралдаад санал дүгнэлтээ тус байнгын хороонд хүргүүлээд байсан юм. Төслийн талаар гишүүд асуулт асууж, санал хэлээгүй бөгөөд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.