Төсвийн байнгын хорооны лхагва гаригийн хуралдаанаар Засгийн газрын зарим тусгай сангийн үйл ажиллагаа, үр дүнд Үндэсний Аудитын газрын хийсэн аудитын тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнтэй холбогдуулан зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгох тухай болон Аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталсан юм.
Тогтоолын төсөлд, Хүний хөгжил сангаас иргэдэд бэлэн мөнгө олгох явцад давхардуулан олгосон зөрчлийг арилгах, цаашид анхаарч ажиллах, Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа арилжааны банкны хадгаламжийн хүүгийн түвшинтэй адилтган хүүг тогтоох талаар судалж, хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулийн түвшинд архи, тамхины хор холбогдлын тухай хичээл ордог байхаар сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны явцад бий болсон өмч хөрөнгийн бүртгэл хийх эрх зүйн орчинг бий болгохыг Засгийн газарт чиглэл болгосон байна.