Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаас Боловсролын тухай хууль тогтоолын хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах талаар гишүүдээс санал хурааснаар тэдний 90 хувийн саналаар уг Ажлын хэсгийг О.Баасанхүү гишүүнээр ахлуулан байгуулахаар болов.