Ховд аймгийн Манхан сумын III багийн нутаг Усны эх гэдэг газарт 3400 литр А-92 бензин тээвэрлэж явсан 81-88 УНЗ улсын дугаартай, чиргүүлтэй машин онхолдон, шатахуунаа асгажээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, НИК компанийн ажилчид хамтран, осолдсон машиныг чиргүүлтэй нь босгосон байна. Жолооч нь гэмтэж бэртээгүй, биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ.