Улсын хэмжээнд 99 их дээд, сургууль коллежид 140.000 гаруй оюутнууд суралцдаг байна. Энэ жил 113000 виза картны захиалга авсан байна. Энэ жилийн хувьд оюутны виза картны хүрэлцээ харьцангуй сайн байсан хэмээн оюутнууд ам сайтай байсан. Харин алдаатай бөглөгдсөн, олгогдох шаардлагагүй хүнд очсон зэрэг алдаа гарсан билээ. Харин энэ зөрчлийн нэмэлтээр 4000 орчим картны захиалга авч дууссан байна. Эдгээр захиалсан карт оюуутнуудын гар дээр ирэх даваа гарагт очих юм. Харин хаясан, үрэгдүүлсэн картны захиалга хэзээ эхлэх талаар МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр-аас тодруулахад “одоогоор авто тээврийн газартай ярьж байна. Ерөнхийдөө шийдэгдээгүй байгаа. Ирэх даваа гарагаас хаясан, үрэгдүүлсэн картны захиалгыг авах төлөвлөгөөтэй байна” гэж ярилаа.
М.Болор