Бүгд Найрамдах Казакстан Улсад ял эдэлж байсан Монгол Улсын хоёр иргэнийг Тахарын албаны алба хаагчид өнөөдөр эх оронд нь авчирлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казакстан Улстай байгуулсан “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай гэрээ”-тэй байдаг аж. Уг ажиллагааг Тахарын ерөнхий газар, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар хамтран зохион байгуулав.
М.Болор