2014 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 18669 хүн өвчилж, 6964 (37%) хүн нас барсан байна. арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс хойш 661 шинэ тохиолдол, нас баралт 527 хүнээр тус тус нэмэгджээ.
Нийт 649 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгдсэн байна.
Мөн энэ сарын 10-наас хойш Либерид найм, Сьерра-Леонд 327, Гвинейд-76 батлагдсан тохиолдол тус тус нэмэгдэн бүртгэгдсэн бол Мали улсад 11 дүгээр сарын 24-нөөс хойш хүний өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй ажээ.
Гвиней, Либери, Сьерра-Леон улсад эбола вируст халдвараар өвчлөгсдийн нас, хүйсний байдалд дүн шинжилгээ хийхэд хүйсний хувьд ялгаагүй байсан бөгөөд харин 45-аас дээш насныхан 0-14 насны хүүхдүүдтэй харьцуулахад дөрөв дахин илүү өвчилсөн байна.
М.Болор