Хууль зүйн сайд Д.Дорлигжав Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёр дахь заалтыг үндэслэн өчигдөр тушаал гаргаж, ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Сүнжидээр ахлуулсан Ажлын хэсэг байгууллаа. Уг Ажлын хэсэг хуучнаар Хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг буцааж зориулалтаар нь ашиглаж болох, эсэхийг судлаад энэ сарын 25 гэхэд дүгнэлтээ танилцуулах үүрэгтэй аж. Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачилгаар дээрх эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчлөн албан контор болгохоор шийдвэрлэж, УИХ-ын Байнгын хорооноос тогтоол гаргуулсан байдаг.
Улмаар Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газрын мөрд өн байцаах асуудал хариуцсан байгууллагын албан контор, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын нэгдсэн цахим мэдээллийн конторын барилга болгосон. Нийслэлийн иргэдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 70-80 хувь нь эмнэлгийн барилгыг контор болгон өөрчилснийг эсэргүүцсэн дүн гарсан бөгөөд шинэ Хууль зүйн сайд энэ асуудалд анхаарал хандуулжээ. Хэрэв буцаан эмнэлэг болгох дүгнэлт гарвал УИХаас Байнгын хорооныхоо тогтоолыг хүчинг үй болгоход болох аж.
Г.ОРЧЛОН