Мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй талбайд 50х25 метрийн харьцаатай байгуулан хувцас солих байр, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь шийджээ.
Зориулалтын талбай өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нд ашиглалтад оруулахаар боллоо.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас байгуулсан мөсөн гулгуурын талбай нийслэлийн иргэд, хүүхэд залууст өдөр бүр 10.00-00.00 цагийн хооронд үйлчилнэ. Нэг цаг гулгахад гадуур үйл ажиллагаа явуулж байгаа мөсөн гулгуурын талбайн тарифаас хоёр дахин хямд буюу 1500 төгрөг төлөх юм байна. Нэг дор 50-100 хүн гулгах боломжтой ажээ.
М.Болор