“Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 16,17-ны өдрүүдэд халамж асрамжийн “Донбоско” төвд зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг Даргын А/1037 дугаартай захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран “Гэр бүлээсээ дайжин хараа хяналтгүй яваа, хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгох, хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх” зорилготой юм.
Энэ үеэр нийт хараа хяналтгүй яваа 74 хүүхдийг цуглуулж, бүртгэн, нөхцөл байдлын үнэлгээг хийж, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулж, 37 хүүхдийг эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, асрамж халамжийн байгууллагуудад 37 хүүхдийг хүлээлгэн өгч ажилласан байна.
М.Болор
М.Болор