Байгаль хамгаалах сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр Төв аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба оноос өмнө агаарын бохирдлыг нарийвчлан тогтоодог зөөврийн мини памптай болно.
Тус албаны орчны шинжилгээний хэлтсийн дарга С.Отгонсүрэнгийн хэлснээр, Агаарын бохирдлыг тогтоох ажил 2004 оноос эхэлсэн ба уг ажилд ашигладаг тоног төхөөрөмж 2014 оны 11 сард хуучирч эвдэрсэн хэмээв. Зуунмод сум уртрагийн 1060 57I, өргөрөгийн 470 43 I солбицолд далайн түвшинээс дээш 1 529,3 метрт байрладаг ба сумын агаарын бохирдлыг өмнөх онтой харьцуулахад NO2-ын агууламж багассан үзүүлэлттэй байна. Гэхдээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолгүй аж.