Авьяаслаг гоо бүсгүйчүүдийг дэмжин, тэднийг олон улсын зах зээлд гаргаж, од болгох зорилгоор зохион байгуулдаг “Дэлхийн авьяаслаг мисс-2014” тэмцээнд “Шинэ цирк” төвийн уран нугараач, соёлын тэргүүний ажилтан Э.Азбилэг эх орноо төлөөлөн амжилттай оролцож Дэд байр эзэлжээ. “Андра модел” агентлагийн загвар өмсөгч тэрбээр 40 гаруй улсын авьяаслаг гоо бүсгүйчүүдтэй өрсөлдсөн юм.