Аргын тооллын 12 сарын 21 Адъяа гариг. Билгийн тооллын 29. Эрхтэний тэнгэрт одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан орой 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой, жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь болой.
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулбал тохиромжгүй.