Ховд аймгийн Жаргалант сумын IV цэцэрлэг хоёр давхар шинэ байртай болов. Уг барилгыг улсын төсвийн 670 сая төгрөгөөр “Буянтын боргио" компани барьжээ. Тус компанийн захирал Д.Энхбаяр IV цэцэрлэгийн шинэ байрыг угаалгын машинаар мялаажээ.
1957 онд ашиглалтад орсон хуучин байранд нь анх аймгийн Холбооны газар байрлаж байсан аж. Цэцэрлэгийн зориулалтгүй уг байрыг 1970 онд IV цэцэрлэгт өгчээ. Нийт 170 хүүхэдтэй уг цэцэрлэгийн шинэ барилгад 100 хүүхэд оруулж, үлдсэн 70 хүүхдийг хуучин байранд нь хичээллүүлэхээр болсон байна. Харин ирэх жилээс бүгдийг нь шинэ байранд оруулах юм.