Аргын тооллын 12-р сарын 22 Сумъяа гараг. Билгийн тооллын 1, Гар одтой, улаагчин туулай өдөр.
Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, орой 17 цаг 03 минутанд жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газарт очиход муу.
Өдрийн сайн цаг хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Өвлийн туйл, хүйтний ес 7 цаг 56 минутанд эхлэнэ. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.