Улаанбаатар хотын Цагдаагийн газарт энэ сарын 21-нээс 22-ны өдөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1393 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 40 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 35 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан таван хүн, дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 10, танхайрах гэмт хэрэг долоо, зам тээврийн хэрэг 16, осол 16 гарч 18 хүн гэмтсэн байна.
М.Болор