АНУ-ын газрын тосны үнэ буурч эхэлсэн нь юутай холбоотой эсэхийг тодруулахаар мэргэжилтнүүд шуурхай ажилласаар байна. Гэвч үүнийг ОХУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбон тайлбарлах болов. Нөгөөтэйгүүр газрын тосны хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байгаа гэсэн тоо судалгаа гарчээ. Шатахууны дундаж үнэ хэлбэлзэж байсан ч үүнийг Засгийн газар тогтоож дийлэхгүй ийнхүү үнэ навс уналаа гэсэн мэдээллийг “Ройтерс” агентлаг өглөө.
Ийнхүү 2009 оноос хойш анх удаагаа шатахууны үнэ буурч байна. Иргэд ч эхнээсээ машинаа хэрэглэхгүй нийтийн тээврийг сонгож эхэлсэн аж. Энэ сарын 19-ны өдрөөс хойш шатахууны үнэ буурч эхэлсэн бөгөөд цаашид буурах хандлагатай байсаар байна. Мэдээж энэ нь ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээний эхний үр дүн гэдэгт зарим хүмүүс итгэлтэй байна. Өнгөрсөн 5-р сард уг нь яг иймэрхүү төрлийн үнэ буурах төлөв ажиглагдаж байсан гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлсэн. Гэвч тухайн үед АНУ-ын хувьд долларын уналт нөхцөл байдлыг эргүүлсэн гэж мэргэлжилтнүүд үзэж байгаа.
эх сурвалж: people.com