УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Налайх, Баянзүрх дүүргийн найман сургуульд хүүхдийн автобус хүлээлгэн өглөө. Тус дүүргүүдийн алслагдсан хороонд амьдардаг бага насны хүүхдүүдийг зөөвөрлөх сургуулийн автобустай болгох санаачилгыг тэрээр гаргасан юм.
Энэ санаачилгын дагуу Монгол Улсын энэ оны Төсвийн тухай хуулийн хавсралтаар батлагдсан жагсаалтад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын автобус (Улаанбаатар, Баянзүрх, Налайх дүүрэг) хэмээн тусгагдсан юм. Улсын төсвийн санхүүжилтээр хүүхэд зөөвөрлөх зориулалттай, аюулгүй байдлыг бүрэн хангасан найман ширхэг автобусыг Баянзүрх, Налайх дүүрэгт хуваарилсныг өнөөдөр сургуулиудад нь хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо.
Ийнхүү Баянзүрх дүүргийн XVI хороо, Улаанхуарангийн 53 дугаар сургууль, IX хорооны Шархадны 79 дүгээр сургууль, 20 хорооны Гачууртын 85 дугаар сургууль, XXIII хорооны Улиастайн 87 дугаар сургууль, VIII хорооны Эрдэнэтолгойн 92 дугаар сургууль, XXVIII хорооны Хужирбулангийн 120 дугаар сургууль болон Налайх дүүргийн Эрдмийн Оргил, Голомт цогцолбор сургуулиудад түлхүүрийг гардуулан, хүүхдийн автобусуудыг хүлээлгэн өглөө.
М.Болор