Г.Алтанхүүд холбогдох найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшиллоо.
Шүүх хурал хойшилсон учир нь шүүх бүрэлдэхүүн талийгаачид анхны задлан шинжилгээ хийсэн эмчийг Шүүх хуралд заавал оролцуулах ёстой гэж үзсэнтай холбоотой аж. Тиймээс дараагийн Шүүх хурлыг ирэх сарын 5-нд хийхээр товложээ.
Прокуророос Г.Алтанхүүг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт буруутгаад байгаа бол анхан шатны шүүхийн шийдвэрээр Г.Алтанхүүд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Шүүх хурлыг ирэх сарын 5-нд хийхээр товложээ.