Манай улсад сүүлийн жилүүдэд мансууруулах бодистой холбоотой хэрэг олны анхаарал татаж, хүүхэд залуус олноор холбогдох болсон. Хүүхдүүд залуусын үлгэр дуурайл болсон зарим хамтлагийн дуучид мансууруулах бодист донтож, хийсэн хэрэгтээ удаа дараа ял шийтгүүлэхэд хүрээд буй. Хилийн чанадад хар тамхины хэрэгт холбогдон монголчууд олноороо ял эдлэх болсон тул энэ талд дээр цагдаагийн байгууллага анхаарал хандуулан ажилласнаар сүүлийн хоёр жилийн хугацаанд харь гүрэнд мансууруулах бодис зөөж тээвэрлэсэн хэргээр хүн саатуулагдсангүй. Мэдээж энд цагдаагийн байгууллагаас иргэдэд хандсан удаа дараагийн санамж, сэрэмжлүүлэг сайн хүрснийх. Нөг өөтэйгүүр харьд монголчууд цаазын ял шийтгүүлээд байгаа нь хялбар аргаар мөнгө олохыг зорьсон манайхны шуналын галыг дарсан гэхэд хилсдэхгүй. Мансууруулах бодистой холбоотой зарим анхаарал татсан хэргийн талаар уншигчдадаа хүргэе.
“ДИЖИТАЛ”-ЫН БААВАР БАТЛАН ДААЛТАД ГАРАВ
Говьсүмбэр аймагт энэ сарын 5-ны баасан гаригт “Жигүүр гранд”- ын Д.Баттөрийн дүүгийн “Гранд” рестораны нээлтэд уригдаж очсон хип хоп хамтлагийн дуучдыг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн тэр өдөр нь саатуулж, Улаанбаатарт авчирсан талаар тухайн үед нь бид мэдээлж байсан. Тэнд очсон “Айс топ” хамтлагийн нэр бүхий гишүүд, “Дижитал”- ын Баавар буюу Ш.Батбаяр тэргүүтэй хэд хэдэн хүний цус, шээсэнд хийсэн шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн аж. Тиймээс нэр бүхий 4-5 хүнийг цагдан хорьж, шалгасны эцэст өнгөрсөн баасан гаригт Баавар нарын хүмүүсийг батлан даалтад гаргахаар болсон талаар эх сурвалж мэдээлэв. Сэжигтнээр тооцон 14 хоног цагдан хорьсны дараа ийнхүү батлан даалтад гаргаж буй бөгөөд мөрдөн байцаалт хараахан дуусаагүй, хэнээс хэрхэн олж авсныг нь тодруулахаар ажиллаж буй гэх. “Айс топ” хамтлагийн гишүүд болон “Дижитал”-ын Баавар тэргүүтэй хүмүүс энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлсэн тул энэ удаад шүүх хуулийн дагуу оноох ялыг нь хүндрүүлж болзошг үй аж.
Б.БИЛГҮҮН, С.ОЮУНЗАЯА НАРЫН ЯЛЫГ МОНГОЛЫН НӨХЦӨЛД ТОХИРУУЛНА
Хар тамхи олон улс дамжуулан зөөс өн хэргээр ял шийтгүүлж, Казахстаны шүүхээр 17-19 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Баянжаргалын Билгүүн, эхнэр Санжмятавын Оюунзаяагийн хамт эх орондоо ял эдлэхээр ирээд буй. Эгч Б.Хулан, Б.Халиун нарынхаа зуучилсан хар тамхийг олон улс дамжуулан зөөж яваад баригдсан Б.Билгүүн тус улсын шүүхээс 19 жил, эхнэр нь 17 жилийн хорих ялаар шийтгүүлж, Алматы мужийн ЛА-155/8, ЛА-155/4 хорих газарт ялаа эдэлж байсан тэднийг эх оронд нь авчрахад Улсын ерөнхий прокурор асан, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ГХЯ, ХЗЯ-ныхан бүтэн жилийн турш хөөцөлдсөн билээ. Тэднийг өдгөө ШШГЕГ-ын харьяа Дамжин өнгөрүүлэх ангид хорьсон гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр тэдэнд холбогдох хэргийг манай улсын шүүх дахин хэлэлцэх аж. Учир нь манай Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд заасан хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөсөн хэрэгт хамгийн дээд тал нь 15 жил хорих ял оноох заалттай. Харин Казахстаны шүүхээс тэдэнд 17-19 жилийн ял эдэлсэн, тус улсад 4-5 жил ял эдэлсэн учраас ялыг нь хөнгөрүүлж, өөрийн хууль тогтоомжид нийцүүлэн тэгшитгэх гэнэ.
Г.РАВЖАА