“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” болон нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн алслагдсан дүүрэг Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шинэ суурьшлын бүсэд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар заасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газар байгуулсан юм. Уг ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа А/1046 дугаар захирамж гаргаж, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын бүтцийг 14 хүний орон тоотойгоор баталлаа.